Алеппогийн сургуулийг бөмбөгдсөний улмаас 8 хүүхэд амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАЛЕППО. /Xinhua/. Иргэний дайны хөлд нэрвэгдээд байгаа Сирийн Алеппо хотын баруун хэсэгт орших нэгэн сургууль руу ням гарагт агаараас дайрсны улмаас найман хүүхэд амь үрэгджээ.
Их Британид төвтэй “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, засгийн газрын хяналтанд байгаа бүс дэх нэгэн дунд сургуулийн барилгыг бөмбөгдөх үеэр 6-12 настай хүүхдүүд амиа алдсан байна.
Сүүлийн зургаан хоногийн хугацаанд Алеппо болон тус хотын орчимд 200 гаруй хүн, тэдний дотор 36 хүүхэд амь үрэгджээ.
Босогчдын хяналтанд байдаг Алеппогийн зүүн хэсгийг чөлөөлөхийн тулд тус хотын баруун хэсэгт байрлаж буй засгийн газрын цэргүүд давшилтаа эрчимжүүлж байгаатай холбоотойгоор хүүхдүүд амиа алдах тохиолдлууд улам ихэссээр байна.
Г.Доржханд