Баянхонгор сумын даргаар Ж.Мөнхсоёл томилогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-21 19:42:10

Баянхонгор сумын ИТХ-ын төлөөлөгч Ж.Мөнхсоёл Баянхонгор сумын Засаг даргын ажлыг хүлээж авлаа. 2012-2016 онд Баянхонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан Төмөрбаатар өнөөдөр Баянхонгор сумын тамгыг гардуулж, ажилд нь амжилт хүсэв.

Энэ үеэр Баянхонгор сумын Засаг даргаар томилогдсон Ж.Мөнхсоёл "Өмнөх удирдлагуудын хийж байсан ажлын сайныг үргэлжлүүлж, мууг нь засч залруулж ажиллана" гэдгээ хэлж байсан. Мөн тэрээр, “Өнөөдрийн миний томилогдож буй албан тушаалыг өмнө миний аав Жадамба 1998-2005 он хүртэл хашиж байсан. Тиймээс энэ бол надад үүрүүлсэн асар их хариуцлага, нэр төрийн хэрэг юм. Аавынхаа энд хүрч ажиллах юмсан гэж хүсч байна" хэмээн онцолж байв.

2016 оны сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулиар шинэ тутам бүрдээд буй Баянхонгор сумын ИТХ шинэ даргаа ийнхүү батламжилсанаар сумын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах, багийн Засаг дарга нараа томилж, ирэх оны төсвөө хэлэлцэн батлах зэрэг ажлууд ойрын хугацаанд хийгдэх аж.

                                                                                                                          Б.Мөнхзул

相关新闻