Хүмүүн бичигтэй хамт олон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-21 10:13:58

Монгол Улсын хэмжээнд Үндэсний босоо бичгээр хэвлэгддэг цор ганц хэвлэл болох “Хүмүүн бичиг” сонинг 2016 оны 4-р улиралд Хэнтий аймгийнхан 465-ийг захиалжээ. Энэ нь Төв аймгийн дараа улсдаа хоёрдугаарт орох үзүүлэлт юм.

Тус аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 6-12 дугаар ангийн 20 бүлгийн 280 сурагч “Хүмүүн бичиг” сонинг захиалснаас 12г анги сургуульдаа хамгийн олон буюу 18 ширхэгийг захиалсан аж.

Тус ангийн сурагчид энэ хичээлийн жилд эрүүл чийрэг, амьдралын зөв дадал хэвшилтэй байж, сурлага урлаг спортын аливаа уралдаан тэмцээнд анги хамт олноороо санаа сэтгэл, зорилго нэгтэйгээр амжилт бүтээлээр дүүрэн оролцох зорилго дэвшүүлжээ. Мөн ЭЕШ-даа амжилттай бэлтгэн хүссэн сургуульдаа элсэн орохын төлөө хичээнгүйлэн суралцаж байна.

Хүсэл мөрөөдөл байхад

Хүршгүй оргил гэж үгүй! хэмээх уриатай тус ангийн хамт олон САШ гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээний аварга анги бөгөөд Урлагийн бага наадмын 2,3-р байрын шагналт, мөн 2016 оны Гранпри шагнал хүртжээ.

Тус анги халамжтай хөдөлмөрч 17 хөвгүүд, цэвэрч, нямбай 21 охид бүгд 38 суралцагчтай. Ангийн даргаар Б.Хатанбаатар, Ариун цэврийн даргаар О.Жавзмаа, Ангийн санхүү хариуцагчаар н.Мөнхчимэг нар тус тус хариуцлагатай сайн ажилладаг байна.

12г ангид урлаг сурлага спортоор тэргүүлдэг сурагчид олон бий. Тэд өөрсдийн сонирхдог хичээл, хүсэл сонирхол, авьяас чадварын дагуу сургууль, Хүүхдийн төлөө төв, Спорт хороо, Дэлхийн зөнгийн дугуйлан секцэнд хамрагддаг байна. Тодруулбал Гар бөмбөг-7, Сагсан бөмбөг-6, Жүдо бөх-1, Чөлөөт бөх-2, Үндэсний бөх-1, Хүслэн ХОУЗ-3, Шатар даам-2, “Сондор” бүжгийн хамтлагт-8 сурагч тус тус хамрагддаг аж.

Анги удирдсан багш Гантөмөрийн Хонгорзул нь Англи хэлний багш мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр, Тэргүүлэх зэрэгтэй, Боловсролын салбарт 14 дэх жилдээ ажиллаж байна. МЗХ-ны Тэргүүний залуу алтан медальт, БСГ-ын “Арга зүйч багш, Хэнтий аймгийн “Шилдэг багш” Сургуулийн оны тэргүүний багш, Улсын Ур чадварын уралдааны тэргүүн байрын шагналт, Хэнтий аймгийн ур чадварын уралдааны 3 удаагийн тэргүүн байрын шагналт, Улсын Төрөлжсөн олимпиадын тэргүүн байр, гутгаар байрын шагналтай юм байна.

Д.Одонтунгалаг

 

相关新闻