Хулгайг таслан зогсоох аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-19 19:04:32

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын малын хулгайтай тэмцэх хэлтэс малын хулгайтай тэмцэх аян зохион байгуулж эхэллээ.

-Өвлийн идэш бэлтгэх ажил эхэллээ. Энэ үеэр мал их хулгайлагддагтай холбоотой хөдөө аж ахуйн газар, мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч дөч хоногийн аян зохион байгуулж байна. Оны эхнээс малын хулгайн хэрэг 12 удаа гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсаныг харуулж байна. Эдгээр хэргийн наймныхны эзэн тухайн үедээ тогтоогдоогүй байсны тавыг нь олж илрүүллээ. Одоо Өлгий суманд гаднаас орж ирдэг дөрвөн зам дээр байнгын пост, Өлгий сумын дотор хөдөлгөөнт эргүүл байнга ажиллуулж байна.

Мал болон хүнсний зах дээр 2-3 цагдаа ажиллаж ирсэн мал махны үүсэл гарлын гэрчилгээг шалгаж байна гэж тус хэлтсийн  дарга Б.Хайрылыс ярилаа.

Ш.Айзаря

相关新闻