Дэлүүн сумын Таван салаа сууриныхан холбоотой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-19 17:07:38

Баян-Өлгий аймгийн  Дэлүүн сумын Таван салаа суурин газрынхан гар утасны холбоотой болов.

УИХ-ын гишүүн Д.Мурат сонгуулийн үеэр өгсөн амлалтаа биелүүлэхийн үүднээс төрсөн нутаг Дэлүүн сумандаа ихээхэн зүйл хийж бүтээхээ дуулгалаа.

Тэрбээр Таван салаагийн суурин дээр тав, зургаадугаар багийг Жимобайл гар утасны станцыг УИХ-ын гишүүн Д.Мурат тавиулж, хувиасаа санхүүжилтийг шийдэж өглөө. Нээлтийн ажиллагааны үеэр Д.Мурат гишүүн хэлэхдээ, Энэ сумын төвийг үүнээс өмнө дулааны шугаманд холбосон. Цаашид холбоотой болгох ажлаа үргэлжлүүлэхийн дээр энэ сумын төв дээр мах нөөшлөх жижиг үйлдвэр байгуулах, ЗДТГ-ын албаны байр, соёлын төв барьж байгуулах, зам тавих зэрэг ажлуудыг хийнэ гэж ярилаа.

 Сумаас алслагдсан энэ нутагт хуучин ууцан сүүлт улаан хонины ферм ажиллаж байснаа эдүгээ эмнэлэг, сургууль, багийн төв бүхий томоохон суурин болтлоо тохижиж байна.

Ш.Айзаря

相关新闻