Боловсролын системд өөрчлөлт хийх хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн ЕБС-йн сургалтын чанар сул байгаа нь багшлах боловсон хүчний ур чадвараас шалтгаалж байна гэж туршлагатай сурган хүмүүжүүлэгчид үзэж байна.
Сургалтын орчин, сурах бичгийн чанар, хүртээмж, багш нарын мэдлэг хариуцлага, боловсролын байгууллагын менежментийн чадвар, сургалтын хөтөлбөрийн бүтэц гэсэн янз бүрийн шалтгаан тоочдог боллоо.
Аймгийн сурганы секторт арав гаруй жил ажилласан, эдүгээ Өлгий сумын зургаадугаар бүрэн дунд сургуулийн захирал Х.Бейбит ярихдаа,
-Сурлага, сургалтын чанар 17 хүчин зүйлээс шалтгаалдаг. Тэр дундаа тус аймагт багш нарын мэдлэг чадвар, хариуцлага, заах арга нь хангалттай биш байна. Тэднийг шилж сонгох нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Тухайлбал сурганы секторыг Өлгийд биш Улаанбаатарт ажиллуулдаг болсоны учрыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Н.Бэгз гуайгаас лавлахад энэхүү чухал секторт ажиллах хүмүүсийг орон нутгийнхан дур мэдэн томилдгоос сэргийлж байгаа хэрэг гэсэн хариу өгсөн юм.
Иймд сектор төдийгүй боловсролын системийн хэмжээнд өөрчлөлт хийх нь зүйтэй гэв.
Ш.Айзаря