Спортын цогцолбор байгууламж ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхэд залуучуудын паркт баригдсан нийтийн эрүүл мэндийн зориулалттай гүйлтийн талбай бүхий цогцолбор байгууламж ашиглалтад орлоо.
Уг байгууламжийг «Монстой-Эра» ХХК хийж гүйцэтгэсэн бол хөрөнгө оруулалтыг Эрүүл мэндийн сайдын багцаас 499 сая төгрөгийг гаргасан байна.
Цогцолбор дотор хоккейн талбай тамирчдын хувцас солих байр, сагс, гар бөмбөгийн талбай, гүйлтийн талбай, зүлэгжүүлсэн хөл бөмбөгийн талбай, үзэгчдийн суудал зэрэг орсон байна. Энэ талбайн сагсан бөмбөгийн хаалт зэрэг дутуу хийгдсэн зүйлийг ойрын хугацаанд хийж гүйцээхээр болж байна.
Ш.Айзаря