Чихрийн шижин өвчнөөр өвчлөгчид өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймагт чихрийн өвчтэй хүмүүсийн тоо энэ онд 40 гаруйгаар нэмэгдэн, энэ өвчнөөр нийт өвчлөгчдийн тоо 280 хүрсэн байна.
Сүүлийн үед энэ өвчин нэмэгдэж байгаагийн шалтгаан нь нийгмийн байдал, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, таргалалт их байгаатай холбоотой.
Хоолны дэглэм барьдаггүй, өөх тос их хэрэглэдэггүйгээс нойрны булчирхайн нэгэн эс хаагдагийн улмаас бодисын солилцоог хязгаарладаг «чимээгүй тахлаар» нэрлэгдсэн энэ өвчнөөр насанд хүрээгүй хүмүүс, багачууд хүртэл өвддөг болсон тул тэднийг эмчлэх арга зүйн талаар сургалт зохион байгуулсан байна.
Чихрийн шижинтэй хүн насан туршдаа өөртөө байнга анхаарал тавьж, дотрийн эмчийн хяналтанд байх шаардлагатай юм.
Ш.Айзаря