АРХАНГАЙ: Боловсролын салбарт ахиц гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-12-12 17:00:12

Эрдэнэбулган, 2025 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллгааны хөтөлбөрт хүний хөгжлийн бодлогыг оруулсан. Хүний хөгжлийг дэмжиж байж, ирээдүйн боловсролтой иргэдийг бэлтгэнэ гэж үзсэн учраас боловсрол, эрүүл мэнд, технологийн салбарт илүү их анхааран ажиллаж байна. 

 

Архангай аймгийн хэмжээнд СӨБ-ын мэргэжлийн багшийн хангалт 100 хувь, ЕБС-ийн мэргэжлийн багшийн хангалт 97.3 хувьтай. Тухайлбал, математик, хими, англи хэл, газарзүй, биологи, технологи, дуу хөгжим, физикийн 28 багшийн дутагдалтай.

 

2025 онд улс, бүс, орон нутаг, гадаадын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад давхардсан тоогоор 9708 багш, удирдах ажилтныг хамруулж, орон нутгийн төсвөөс 590.9 сая төгрөгийг зацуулсан байна.

 

Суралцахуйд суурилсан 96 мэргэжлийн хөгжлийн бүлэг ажиллаж байна. Мөн судлагдахуунд суурилсан мэргэжлийн хөгжлийн 16 бүлгийн багш нар хамтран элсэлтийн шалгалтын үр дүнг сайжруулах чиглэлээр 100 хичээл бэлтгэн, багш, сурагчдад нээлттэй ашиглах боломжоор хангаад байна.

 

Мөн боловсролын байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой боловсролын шилдэг байгууллага, мэргэжлийн хөгжлийн бүлэг, багшийг шалгаруулж, орон нутгийн төсвөөс 281.0 сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан байна.

 

Эдгээр ажлын үр дүнд улсын төрөлжсөн олимпиадын физик, орос, англи хэл, биологи, хими, нийгмийн ухааны хичээлийн төрөлд 4 багш, 4 сурагч 2, 3-р байруудад шалгарчээ. Мөн Монгол Улсын зөвлөх 17 багштай болоод байна.  


2024-2025 оны хичээлийн элсэлтийн шалгалтын үнэлгээг аймгуудтай харьцуулахад 22-т орж байсан Архангайнхан 2025 онд 11-р байрт орж, 11 байраар урагшилсан үзүүлэлт гарсан байна. 

相关新闻