ӨВӨРХАНГАЙ: Улаанбаатараас Бат-Өлзий сум хүртэл хатуу хучилттай замаар зорчино
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн томоохон сумдын нэг болох Хужиртыг бусад сумтай засмал замаар холбож байна. Тухайлбал, Хужирт-Бат-Өлзий чиглэлийн 49 км хатуу хучилттай авто замын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Одоогоор ухмал, хиймэл байгууламж, төв суурин газрын авто замын хашлага, явган зам, асфальт бетон хучилтын ажил хийж байна.
Уг ажлыг “Моторсервис” ХХК, “Өндөрсант хайрхан” ХХК улсын төсвийн 70 орчим тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос Бат-Өлзий сум хүртэл хатуу хучилттай замаар зорчих, улмаар Улаанцутгалантын хүрхрээ, Төвхөн хийд зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад тав тухтай, шуурхай хүрэх нөхцөл бүрдэж байна.
Тэрчлэн улсын чанартай А0301 авто замаас буюу
Өлзийтийн Борхошуу баг орчмоос Хужирт
сум хүртэлх 43.3 км авто замын ажил 45
хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор гүйцэтгэгч компаниуд хөрс хуулалтыг хийсэн бөгөөд ухмал, далан, хиймэл
байгууламжийн ажилд 2026 оны улсын
төсөвт 38.5 тэрбум төгрөгийг тусгажээ.
Ulaanbaatar