ЗАВХАН: Орчин үеийн хөл бөмбөгийн талбайтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт олон улсын стандартын хөл бөмбөгийн талбай байгуулах гэрээ байгууллаа.
Монголын хөл бөмбөгийн холбоо 2026 онд Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) -ны дэмжлэгтэйгээр олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн 10 талбай барихаар төлөвлөсөн байна.
Энэхүү төслийн хүрээнд Завхан аймагт 40х20 хэмжээтэй мини
хөл бөмбөгийн талбайг барих албан ёсны гэрээг Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч
Ц.Анандбазар, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар байгууллаа. Олон улсын
стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай нь 600.000 ам.долларын төсөвт өртөгтэй
юм.
Орон нутагт хөл бөмбөгийн талбай байгуулах нь чадварлаг
тамирчдыг бэлтгэх, хүүхэд багачуудад хөл бөмбөгийн спортоор дамжуулан эрүүл
чийрэг бие бялдрыг төлөвшүүлэх. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал ач
холбогдолтой юм.
Завхан аймаг жил бүр аймгийн аварга шалгаруулах тэмцээн
зохион байгуулах бөгөөд шинэ талбай ашиглалтад орсноор орон нутгийн
хөл бөмбөгийн спортын хөгжил илүү сайжрах боломжтой юм хэмээн Завхан аймгийн
ЗДТГ-аас мэдээлэв.
Ulaanbaatar