С.Лавров, Ж.Керри нар Лима хотод уулзаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛИМА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Перугийн нийслэл Лима хотод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзалт хийж байна.
Уулзалтын үеэр тэд хэд хэдэн асуудлыг хэлэлцэх бөгөөд Сирийн асуудал гол сэдэв байх болно.
"С.Лавров, Ж.Керри нар Сирийн асуудлыг хэлэлцэх нь тодорхой. Тэд Сирийг тойрсон асуудлыг нэг бүрчлэн нягтлах байх гэж бодож байна. Терроризмтой тэмцэх, хүмүүнлэгийн асуудал, улс төрийн асуудлууд гээд олон тулгамдсан асуудал бий" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнод, Африкийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Гадаад хэргийн дэд сайд Михаил Богданов мэдэгдэв.
Мөн тэд Лозанна хотод болсон хэлэлцээний үеэр баталсан баримт бичгийн тухай хэлэлцэх төлөвтэй байна гэж тэрбээр мэдэгдлээ.
Дээрх сэдвүүдээс гадна тэд АНУ-ын зүгээс ОХУ-д авсан шинэ хориг арга хэмжээ болон хориг хэмжээг өргөтгөсөн тухай хэлэлцэх ажээ. Үүний зэрэгцээ Украины асуудлыг сайд нар хэлэлцэх төлөвтэй байна.
Д.Нямтулга