Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр Монголд ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-18 09:29:29

Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийд, Монголын сүм хийдүүд, сүсэгтэн олны урилгаар Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өнөөдөр 20.30 цагт Улаанбаатар хотод ирнэ.

Тэрбээр энэ сарын 23-нд хүртэл Монгол Улсад ес дэх удаагаа номын айлчлал хийх юм. Айлчлалын хүрээнд Бямба гаригийн 13.05-13.15 цагт Гандантэгчэнлин хийдийн Жанрайсиг дацангийн өмнө сүсэгтэн олонд хандаж, мэндчилгээ дэвшүүлнэ. Сүсэгтнүүдэд зориулсан номын айлдвараа Ням гаригт 9.30-11.30 цагт Улаанбаатар паласт айлдах юм. Түүнчлэн Даваа гарагт 09.00-15.00 цаг хүртэл Соёлын төв өргөөнд "Шинжлэх ухаан ба бурханы сургаал” олон улсын хэлэлцүүлэгт оролцоно. Харин Мягмар гарагт Далай багшид ХААИС-ийн хүндэт докторын  цол хэргэм хүртээх аж. Дээрхийн гэгээнтний нас өндөр тул түүний биеийн байдлыг харгалзан үзэж хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай гэдгийг Гандантэгчинлэн хийдээс мэдээлсэн юм.

Ч.Ариунболд

相关新闻