МАН-ын бүлэг УИХ-ын даргад Н.Учралыг нэр дэвшүүлэхийг дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2025-11-20 10:30:21
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.


Бүлгийн хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, Н.Энхбаатар нар оролцож МАН-ын Бага хурал,  Удирдах зөвлөлийн шийдвэрийг  танилцуулж, МАН-ын дарга, Тэргүүн шадар сайд, Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлж байгаагаа илэрхийлжээ.  


УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхын саналаар Н.Учралыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжжээ.

相关新闻