Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургуулийг ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Боловсролын газраас энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төслийг эхлүүлсэн.
НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн хүрээнд боловсролын салбарын барилга, байгууламжийг улс, нийслэл, дүүргийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр барьж буй.
2025 онд 8080 хүүхдийн суудал бүхий 12 сургууль, 3930 ортой 24 цэцэрлэг, 3080 хүүхэд суралцах боломжтой 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үүнээс долоон
сургууль, 19 цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга
болон нэг спорт заалыг ашиглалтад оруулаад байна. Энэ ондоо багтаан таван
сургууль, таван цэцэрлэг, дөрвөн бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон нэг
спорт заалыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ.
Ulaanbaatar