Өнөөдөр цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-15 11:49:29

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод өнөөдөр үүлшиж, цас орохыг ЦУОШГ-аас мэдээлжээ.


Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зөөлөн цасан шуурга шуурч, агаарын температур -11-13 градус хүйтэн байна.

Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.


Ихэнх нутгаар эрс хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -17-22, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр -2-7, бусад нутгаар -10-15 градус хүйтэн байх ажээ. 

相关新闻