Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахим болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-14 12:38:44

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. ЦХИХХЯ, НЭМГ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран нийслэлийн хүнс, худалдаа, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн зэрэг 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахим болголоо.


Ингэснээр шинжилгээний хариуг И-Монголиа системээр авч, үзлэгийн түүхээ гар утаснаасаа харах, дэвтрээ гээсэн тохиолдолд дахин авах шаардлагагүй болж байгаа юм.


Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт нийт 20600 гаруй байгууллагын 135-150 мянга орчим ажилтан, албан хаагч жилд 1-2 удаа хамрагддаг байна.


НЭМГ-ын дарга Б.Батцоож хэлэхдээ, Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахим болгосноор иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, эмнэлгийн байгууллагын ачааллыг багасгах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхгүй байх, статистик мэдээлэл илүү бодит болох эерэг талтай-г онцолжээ.

Түүнчлэн, шинжилгээний хариугаа биечлэн очихгүйгээр гар утас, компьютер ашиглан И-Монголиа системээс авах боломжтой. Дэвтэрт үзлэг, шинжилгээний хариуг гараар бичихгүй, бүртгэл, тайланг цахимаар гаргаж цаг хэмнэх, эмч, эмнэлгийн ажилчдын ажлыг хөнгөвчилнө. Түүнчлэн эмч өмнөх үзлэгийн хариу, эрсдэлийг харьцуулан эрт оношлох, зөвлөгөө өгөхөд дөхөм болохоос гадна эмнэлгийн үзлэгийн ачаалал багасна.

Цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, өвчлөлийн түвшин, нас хүйсийн бүтэц зэрэг үзүүлэлтийг ч хялбар гаргах боломжтой юм.

相关新闻