Өнөөдрийн байдлаар нэмэх градустай дулаан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговийн нутгаар цаг агаар тогтуун, агаарын температур харьцангуй дулаан байна. 14 цагийн байдлаар Мандалговь хотод нэмэх 4.7 градус дулаан, зарим сумын нутгаар, тухайлбал, Дэлгэрхангай, Хулд, Өлзийтийн нутгаар нэмэх 7- 8 градус дулаан байгааг аймгийн УЦУОШ- ний газраас мэдээллээ.
Энэ сарын 25- ныг хүртэл цочир хүйтрэлт үргэлжлэхийг ард иргэдэд сэрэмжлүүлэн мэдээлж байгаа. Дундговь аймгийн хувьд, маргааш буюу 18- нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цастай, өдөртөө 7- 12 м.сек салхитай байх бол 19- нөөс эхлэн нийт нутгаар хүйтний эрч урьдынхаас 5- 10 градусаар нэмэгдэж, шөнөдөө 22- 27 градус, өдөртөө өдөртөө 12- 17 градус хүйтэн байх урьдчилсан мэдээ гарсан байна.
Энэ бол хүйтний улирлын хувьд цочир хүйтрэлт биш бөгөөд хүйтний эрч энэ хэмжээнд хадгалагдсаар ирэх долоо хоногийн дунд буюу 23-наас эхлэн суларч, агаарын температур эргээд дулаарах төлөвтэйг хэллээ.
Т. Отгонтуяа