Бүгд Найрамдах Чех Улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Слав судлалын зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан талаар Боловсролын яамнаас мэдээллээ.
Зуны сургалтыг жил бүрийн 7, 8, 9 дүгээр сард зохион байгуулдаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ. Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон, судлах сонирхолтой иргэдийг дэмжих зорилготой юм.
Хөтөлбөрт элсэхийг хүсэгчид Чех хэл, соёлыг сонирхон судалдаг оюутан, төгсөгч, багш, ажилтан байх, Монгол Улсын иргэн, 18-аас дээш настай байх, Англи хэлний В1 түвшин ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх шаардлагатай.
https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээх юм. Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй. Бүртгэлийн баталгаажуулалтад баримт бичгийг үнэн зөвөөр байршуулах шаардлагатай.
Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-2727 дугаарт ажлын өдөр 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг Боловсролын яамны 51-262916 дугаарт холбогдож авах боломжтой аж. Зуны сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамны цахим хуудас https://www.msmt.cz/-аас авна.
Бүртгэлийг 2026 оны
2 дугаар сарын 15-ныг хүртэл цахимаар явуулна.
Ulaanbaatar