БНСУ-д докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачид чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-30 15:00:02

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. БНСУ-д докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачдын "K-PHD Forum 2025" чуулга уулзалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 8-нд болно.


Тус чуулга уулзалт БНСУ-д докторын зэрэг хамгаалсан төгсөгчдийн харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, докторын дараах карьерын хөгжил, судалгааны чиг хандлага, туршлагаасаа хуваалцах, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны нөлөөллийг нэмэгдүүлэх, үр дүнг олон нийтэд хүртээмжтэй хүргэх зэрэг зорилгыг агуулж буй. Нийт 150 хүний оролцоотой уг чуулга уулзалтыг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ дэмжлэгтэй Солонгост сургууль төгсөгчдийн холбоо зохион байгуулахаар болжээ.


Тус улсад 30 мянга гаруй монгол иргэн суралцсанаас 1000 гаруй нь докторын зэрэг хамгаалжээ.

相关新闻