4 хүүхэд тутмын нэг нь ядууралд өртөх эрсдэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /Xinhua/. 2015 онд Европын Холбоо /ЕХ/-ны 28 гишүүн орнуудад 0-17 насны нийт хүүхдүүдийн 26.9 хувь буюу ойролцоогоор 25 сая хүүхэд ядууралд өртөх эрсдэлтэй байсан бөгөөд нийгмээс гадуурхагдсан байдалтай байжээ.
ЕХ-ны статистикийн газар болон "Евростат" эдгээр судалгааг нийтлэн гаргажээ. Ядууралд өртөх эрсдэлтэй мөн нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийн тоо 2010 оноос бага зэрэг буурсан байгаа юм.
Учир нь 2010 онд энэ хувь 27.5 байжээ. Гэвч ЕХ-ны гишүүн улсуудад энэ хувь өөр өөр байгаа юм.
2015 онд гэхэд ЕХ-ны зургаан гишүүн улсад ядууралд өртөх эрсдэлтэй мөн нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийн тоо нийт хүүхдүүдийн 1/3-д оногдож байна. Эдгээр улсуудад Румын /46.8 хувь/, Болгар /43.7 хувь/, Грек /37.8 хувь/, Унгар /36.1 хувь/, Испани /34.4 хувь/, Итали /33.5 хувь/ зэрэг улсууд багтаад байгаа юм.
Эсрэгээрээ ядууралд өртөх эрсдэлтэй мөн нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийн тоо хамгийн бага байгаа улсуудад Швед /14.0 хувь/, Финлянд /14.9 хувь/, Дани /15.7 хувь/, Словени /16.6 хувь/, Нидерланд /17.2 хувь/, Чех болон Герман /аль аль нь 18.5 хувь/ зэрэг улсууд орж байна.
Барагцаагаар ЕХ-ын гишүүн улсуудын бараг тал хувьд нь ядууралд өртөх эрсдэлтэй мөн нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийн тоо 2010 оноос 2015 оны хооронд өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хамгийн өндөр өсөлттэй улсууд нь Грек /+ 9.1 хувь/, Кипр /+7.1хувь/, Итали /+4.0хувь/ байгаа бол эсрэгээрээ дээрх хувь хамгийн их буурсан улсуудад Латви /-10.9хувь/, Болгар /-6.1хувь/, Польш /-4.2хувь/ зэрэг улсууд орж байна.
Энэхүү судалгаанаас харвал эцэг эхийн боловсролын байдал ядууралд өртөх эрсдэлтэй мөн нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийн тооны өсөлтөд их нөлөөлдөг байна.
2015 оны байдлаар ЕХ-нд ядууралд өртөх эрсдэлтэй мөн нийгмээс гадуурхагдсан хүүхдүүдийн бараг 1/3 нь боловсролын түвшин доогуур эцэг эхтэй байсан бөгөөд ядууралд өртөх эрсдэлтэй байсан бол 30.3 хувь нь боловсролын түвшин дундуур эцэг эхтэйгээ амьдардаг бол 10.6 хувь нь өндөр боловсролтой эцэг эхтэй хүүхдүүд байжээ.
Х.Сарнай