ДОРНОД: Иргэдийн хадгаламж 96 хувьд хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД 
                                                                    Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 59 мянга орчим харилцагчийн 221 тэрбум төгрөгийн хадгаламж банкуудад байршиж байгаа юм. Үүний 211 тэрбум төгрөг буюу 95.9 хувийг иргэдийн хадгаламж эзэлж байна.
Өнөөдөр “Дэлхийн хуримтлалын өдөр тохиож байна. Энэ өдрийн тохиолдуулан маргааш “Хуримтлалтай Дорнод” бүх нийтийн гүйлтийн тэмцээн Чойбалсан хотод болно.
 
Сонирхуулахад, Дорнод аймаг орон нутаг дахь банкуудын хадгаламжийн үлдэгдлийн
4.4 хувийг эзэлдэг буюу улсын хэмжээнд 10 дугаарт эрэмбэлэгддэг. Харин бүс
нутаг дахь банкуудын хадгаламжийн дийлэнх буюу 38.4 хувийг эзэлж байна. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    