ДОРНОД: Төв зам дагуу гацуур мод тарьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД 
                                                                    Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотоос Дорнод аймагт 1000 ширхэг гацуур мод бэлэглэсэн юм. Энэхүү таван настай гацуур модны тарьцыг 5.5 км урт төв зам дагуу болон Монгол дайчдын хөшөөний цэцэрлэгт хүрээлэнд суулгаж байна. Арчилгаа усалгаа, хашаалах ажлыг “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ хариуцан гүйцэтгэнэ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Дорнод аймаг 20 сая мод тарихаар төлөвлөсөн юм. Энэ намрын байдлаар 2.2 сая мод тарьж, улсын хэмжээнд тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, 2022 онд 548 мянга, 2023 онд 490 мянга, 2024 онд 623 мянга, энэ онд 612 мянган мод тарьсан гэж БОГ-аас мэдээлэв.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    