Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-27 16:44:49

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын 95 дугаар тогтоолд тавьсан хоригоо татжээ.

 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр өнөөдөр цахим хуудастаа мэдээллээ.

 

Ерөнхийлөгч 2025 оны аравдугаар сарын 20-нд Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан юм.

 

Үндсэн хуулийн цэц 2025 оны аравдугаар сарын 22-ны өдрийн Их суудлын хуралдаанаар 08 дугаар шийдвэрийг гаргасан тул уг тогтоолд тавьсан хоригийг татах үндэслэл болжээ.

 

相关新闻