Пол Райан Төлөөлөгчдийн танхимын даргаар дахин сонгогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын гишүүд Пол Райаныг танхимын даргаараа дахин сонголоо. Ирэх нэгдүгээр сард шинэ Конгресс түүний албан тушаалыг батлах юм.
Хуралдаан болох үед Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн суудал дээр “Америкийг дахин агуу болгоё” гэсэн бичигтэй улаан малгайг тавьсан байжээ. Хурлын дараа Д.Трампын кампанит ажлын нэрийн хуудас болсон уг малгайг олон гишүүд өмссөн байсан нь Бүгд Найрамдах намын гишүүд эв санааны нэгдэлтэй байгааг илтгэн харуулсан юм.
“Шинэ өглөөд тавтай морил, Бүгд Найрамдах намын нэгдсэн Засгийн газар” гэж Пол Райан хурлын дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Мөн тэрбээр, бид улс орноо буцаан шугамд нь оруулахын тулд бид хатуу чанга байж, том хөдлөх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард ядууралтай тэмцэх, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, татварын шинэчлэл хийх зэрэг зургаан чиглэл бүхий хууль эрх зүйн заалтыг гаргасан билээ.
Д.Нямтулга