ӨВӨРХАНГАЙ: “Ирвэс 4х4” хэт их бартаат замын тэмцээн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд анх удаа “Ирвэс 4х4” хэт их бартаат замын тэмцээн энэ сарын 18, 19-ний өдрүүдэд боллоо.
Тэмцээнд 2025 оны авто уралдааны шилдэг 27 тамирчин оролцож, Олон улсын RFC стандарт дүрмээр ур чадвараа сорьсон юм.
“Ирвэс 4х4” хэт их бартаат замын тэмцээн нь орон нутагт авто спортын соёл дэлгэрч, залуусын эрч хүч, авхаалж самбаа, техник сэтгэлгээг дэмжих шинэ түүхийн хуудас нээгдэж буйд талархаж байна" хэмээн Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат хэлэв.
Тэмцээнийг "ZEUS TEAM" клубийн тамирчид орон нутгийн дэмжлэгтэй зохион байгуулсан бөгөөд оролцогчдыг мэргэжлийн болон хагас мэргэжлийн ангиллаар шалгарууллаа.