Израилын хөлбөмбөгчид ДАШТ-д оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
РОМ, 2025 оны аравдугаар сарын 15.
/ТАСС/. Израилын хөл бөмбөгийн шигшээ баг ирэх онд болох ДАШТ-д оролцох боломжгүй
болжээ. Тус баг урьдчилан шалгаруулах шатны ээлжит тоглолтоо өчигдөр Италийн шигшээтэй
талбайд нь хийж, 0:3 харьцаагаар хожигдсон байна.
Израилчууд 7 тоглолтод 9 оноо авснаар I хэсгийн тэмцээний хүснэгтэд гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд 16-нд Молдавын багтай хэсгийн сүүлчийн тоглолтоо хийнэ. Тус хэсгийг Норвегийн шигшээ /18 оноо, 6 тоглолт/ тэргүүлж, италичууд /15 оноо, 6 тоглолт/ удаалж байна. Хэсгээ тэргүүлсэн багууд ДАШТ-д оролцох эрхээ шууд авах бол хоёрдугаар байр эзэлсэн багууд хоорондоо нэмэлт тоглолт хийнэ.
Саяхан Испанийн парламентын зарим гишүүн мэдэгдэхдээ, хэрвээ израилчууд ДАШТ-ий эцсийн шатанд шалгарвал Европын аварга Испанийн шигшээ баг тус тэмцээнийг бойкотлоно гэж байсан юм.
АНУ, Мексик, Канадад 2026 оны
зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-нд болох ДАШТ-д анх удаагаа 48
улсын баг оролцох юм.