ДОРНОГОВЬ: Зүүнбаян хүртэлх 13 км aвто замыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-07 13:29:31

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Хамарын хийдийн гурван замын уулзвараас Зүүнбаян багийг холбосон 13 км aвто замыг аравдугаар сарын 3-нд ашиглалтад орууллаа.


Тус замыг улсын төсвийн 12,4 тэрбум, орон нутгийн төсвийн 1,1 тэрбум нийт 13,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дорноговь аймгийн “Борхойн зам” ХХК хийж гүйцэтгэсэн байна. Сайншандаас Зүүнбаян хүртэлх 45 км газар авто замаар холбогдсоноор иргэд чөлөөтэй зорчихоос гадна худалдаа үйлчилгээ, бизнес хөгжих боломж бүрджээ.


Зүүнбаян нь Сайншанд сумын тавдугаар баг бөгөөд 2000 гаруй хүн амтай. Энд Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг 1949 онд барьж ашиглалтад оруулж байв.  

相关新闻