Хиймэл оюунд суурилсан чатботыг зөвлөгөө мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. ГИХГ цахим шилжилтийг эрчимжүүлж, салбарын онцлогт нийцсэн инновац, шинэ технологийг үйл ажиллагаандаа үе шаттай нэвтрүүлж байна.
Тодруулбал, хиймэл
оюунд суурилсан чатботыг цахим үйлчилгээний нэгдсэн (isf.mn) систем, байгууллагын цахим сайт
(immigration.gov.mn), цахим хуудаст холболоо. Тус чатбот нь Монгол Улсын виз, зөвшөөрөл, зөрчил шалган
шийдвэрлэлт, иргэний харьяалал зэрэг байгууллагын үйлчилгээтэй холбоотой
бүх төрлийн мэдээллийг хиймэл оюуны тусламжтай боловсруулан,
хэрэглэгчдэд монгол, англи, хятад, солонгос, орос хэлээр хоногийн 24 цагийн
туршид зөвлөгөө мэдээлэл шуурхай хүргэх юм.
Өмнө нь зөвлөгөө авахын тулд заавал биечлэн ирэх эсвэл
утсаар холбогдох шаардлагатай байсан бол одоо цаг хугацаа, орон зайнаас үл
хамааран компьютер болон гар утсаараа
хиймэл оюунт чатботод хандаж, зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээ авах
боломж бүрджээ.