БАЯНХОНГОР: 2.8 кг жинтэй толгойн гол аймгийн музейн онцлох үзмэрийн нэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-25 12:06:01

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ламын гэгээний дархан Лувсандоржийн бүтээсэн иж бүрэн толгойн боолт Баянхонгор аймгийн музейн онцлох үзмэрийн нэг.


Энэхүү толгойн боолтны оройвчны дээд тал битүү байгаа нь зэрэг дэвтэй ноён хүний эхнэр өмсөх гоёл болохыг илтгэдэг. Үсний хавчаар, унжлага, оройвч бүхий тус гоёлыг цэвэр мөнгөөр урлаж, түүн дээр шүр шигтгэж чимэглэжээ.


Эхнэр хүний толгойн боолт:

Бүтээсэн цаг: 20 дугаар зууны эхэн

Материал: Мөнгө, шүр, оюу, хуван шигтгээ

Хэмжээ: 6.5х48 см

Жин: 2830 гр


Эрт дээр үед эмэгтэй хүн яс, чулуунаас эхлэн алт, мөнгөн чимгээр гоёдог байсан бөгөөд толгойн боолт нь газар бүр өөр өөр байсан байна. Толгойн боолт нь боолтны шилэвч, сойлт, шанаавч, хом хавчиг, туйвны боолт, туйвны хавчиг гэсэн олон зүйлээс бүрддэг. Сайн дархчууд нь толгойн боолтны хээг дэвсгэргүй хийдэг байв.


Толгойн боолт нь бөмбөгөр дугараг хэлбэртэй. Үүнийг мөнгө буюу алтан шармалаар үйлдэж, шүр, сувд шигтгэн, гоёмсог хээ угалз гаргасан байдаг. Толгойн боолт нь тухайн эхнэрийн ямар зэрэг зиндааг илтгэдэг байсан гэдэг. Хамгийн бага нь 2 кг, том нь 15 кг, түүнээс ч их жинтэй байсан гэдэг ам яриа бий.

相关新闻