Болгарын Засгийн газар огцорно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-11-14 11:11:57

СОФИЯ. /TASS/. Болгарын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшигч Цецка Цачева ялагдал хүлээсэнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газар огцорч байгааг Ерөнхий сайд Бойко Борисов мэдэгдлээ.

“Сонгуульд ялсан Румен Радев, дэд Ерөнхийлөгч Илиана Йотова нарт баяр хүргэе. Болгарт улс төрийн шинэ нөхцөл байдал үүслээ. Эрх баригч эвсэл олонхын байр сууриа алдсан. Шинэ парламентын ажлын эхний өдөр миний бие Засгийн газраа тараах саналыг тавина” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Сонгуулийн дүнгээр Болгарын Социалист намын гишүүн Румен Радев 58 хувийн санал авсан бол эрх баригч "Европын хөгжлийн төлөөх Болгарын иргэд" намын нэр дэвшигч Цецка Цачева 36 хувийн санал авчээ.

Өчигдөр болсон хоёр дахь шатны сонгуулийн ирц 48 хувьтай байжээ.

Д.Нямтулга

 

相关新闻