Гал зогсоох саналыг Ираны тал зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-24 09:34:53

ТЕХРАН, 2025 оны зургаадугаар сарын 24 /Reuters/. Катарын зуучлалаар АНУ-аас дэвшүүлсэн Израилтай гал зогсоох саналыг Ираны тал хүлээн авсан болохыг тус улсын өндөр албан тушаалтан баталсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.


Израил, Ираны талууд гал зогсоох тохиролцоонд хүрсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн юм.  Түүний хэлснээр, уг тохиролцоо нь 24 цагийн дараа 12 хоног үргэлжилсэн дайныг зогсоох тухай албан ёсны шийдвэр болох ёстой.


“Бүгдэд нь баяр хүргэе! Израил, Иран хоёр улс бүрмөсөн гал зогсоох тохиролцоонд хүрлээ (талууд ажиллагаагаа дуусгаснаас хойш ойролцоогоор зургаан цагийн дараа хэрэгжиж эхэлнэ!). Тохиролцоо 12 цагийн турш хэрэгжсэний дараа дайн албан ёсоор дууссанд тооцно. Энэ дайн олон жил үргэлжилж, Ойрх Дорнодыг бүхэлд нь сүйрүүлж болох байсан. Гэхдээ ийм зүйл болсонгүй, цаашид ч тийм зүйл болохгүй” гэж Америкийн Ерөнхийлөгч өөрийн “Truth Social” хуудсанд бичжээ.




相关新闻