Номундалай цогцолборын сурагчид Сингапурыг зорино
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн төвийн "Номундалай" цогцолбор сургуулийн сурагчид Сингапур улсад болох Азийн Залуучуудын чуулга уулзалтад эх орноо төлөөлж оролцохоор болжээ.
Ирэх сарын 1-8-ны хооронд болох тус чуулга уулзалтад Азийн 20 гаруй улс орны залуучууд оролцох аж. Эдгээр сурагчдыг аймгийн Засаг дарга Г.Батжаргал хүлээн авч уулзан, "Манай сурагчид эх орноо төлөөлж оролцохоор болсонд баяртай байна. Та бүхэн энэхүү чуулга уулзалтаас их зүйлийг сурч мэднэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ.
Мөн тэрээр Сингапур улсад суугаа Монголын элчин сайдын яаманд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэрийн өмнөөс хүргүүлэх бэлэг, хүүхэд залуучуудын хоорондоо дурсгал болгон солилцох нутаг орны онцлогийг агуулсан гарын бэлгийг бэлдэж өгөхөө энэ үеэр илэрхийллээ.
Б.Мөнхзул