“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд шинэлэг зүйл байсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-11 20:54:14

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Олон улсын худалдааны төвд өчигдөр зохион байгуулагдлаа.

Үзэсгэлэн худалдааны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон албаны бусад хүмүүс оролцож, үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнтэй танилцлаа. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар сумын үндэсний үйлдвэрлэгчид болох "Мөнх шүтээн" ХХК годон гутлаар, “Түвшин Эрдэнэ Сэлэнгэ” оёдлын цех бүх төрлийн суудлын бүрээс, машины хучлага, буйдан сандлын бүрээсээр, "Үжээд" ХХК олон төрөлт ургамлын цайгаар, "Буян хишиг" талхан цех хмелийн талхаар, "Ундрах тум" ХХК сүү, сүүн бүтээгдэхүүнээр, “Хонгорморьт”-ын 1-р багийн "Ариун ургац" бүл даршилсан ногоогоор, “Буурхээр”-ийн 8-р багийн иргэн Ж.Нэргүй цагаан идээ, даршилсан ногоогоор оролцож, ард иргэдэд бүтээгдэхүүнээ худалдааллаа. Нэг өдрийн турш зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэн худалдаагаар 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 10 гаруй төрлийн бүтээгэдхүүнээр оролцож, 3 сая гаруй төгрөгийн борлуулалт хийсэн байна. Дашрамд дуулгахад энэ удаагийн “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн-Үндэсний үйлдвэрлэл” үзэсгэлэн худалдаанд шинэ төрлийн бүтээгдэхүүн тавигдаагүй бөгөөд аж ахуйн нэгж байгууллагууд тун идэвхигүй оролцжээ.    

Ч.Отгонцэцэг

相关新闻