Зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн урд хэсэгт зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгын ажлыг зогсоожээ.
“Юби роботикс” компани тухайн газрыг түрээсээр авч, саарал ус ашиглах автомашин угаалгын газрыг барьж эхэлжээ. Гэвч барилгын зөвшөөрөл, зураг төсөл, барилгын ажлын даалгавар зэрэг шаардлагатай бичиг баримтыг аваагүй байсан тул ийнхүү ажлыг нь зогсоосон байна.
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаярын хэлснээр, компанид торгууль тавьж, барьсан байгууламжийг богино хугацаанд буулгуулахаар болсон. Хэрэв заасан хугацаанд нураахгүй бол улсын зардлаар буулгаж, гарсан зардлыг зөрчил гаргасан байгууллагаар төлүүлнэ.
Мөн Үндэсний
соёл амралтын хүрээлэн тухайн газрыг амралт, зугаалгын зориулалтаар ашиглах
зөвшөөрөлтэй бөгөөд хотын төвийн А бүсэд зөвшөөрөлгүй барилга бариулах эрхгүй аж.