Жайкагийн сайн дурын ажилтан Дундговьд ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЯпоны Жайка байгууллагатай Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллахаар болсон байна. Тус байгууллагын зохицуулагч Масүда Макото аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхантай уулзаж, хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
Энэ тухайд аймгийн Эрүүл мэндийн газрын даргаас тодруулахад, Жайка Олон улсын байгууллагын сайн дурын ажилтныг аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллуулах тухай хүсэлт уламжилсаны дагуу хамтын ажиллагаа чиглэж байгааг хэлсэн юм.
Хамтын ажиллагааны хүрээнд Япон улсаас нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сайн дурын ажилтан ирэх оны эхээр ирэх юм байна. Тэрээр Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, туршлага хуваалцан 1 жил 9 сар гаруйн хугацаанд ажиллах ажээ
Т. Отгонтуяа