27 ажлын сул байранд мэргэшлийн шалгалт авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагаас дэс, туслах түшмэлийн 27 ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалтыг зарлаад байна.
Шалгалт 12 дугаар сарын 01-ний өдөр явагдах ба сонирхсон иргэд нягтлан бодогч, хүний их эмч, эрүүл ахуйч, халдвар судлагч, нийгмийн эрүүл мэнд судлаач, малын их эмч, мал зүйч, зоо техникч, үржлийн биотехнологич, агрономич, газар зохион байгуулагч, таваар судлаач, хөдөө аж ахуйн болон усны инженер, газрын кадастр, геодизийн инженер, математикийн болон бага ангийн багш, соёлын менежмент, эрх зүйч, нийгмийн ажилтан, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээ, ой зүйч, ойн инженер гэх зэрэг мэргэжлүүдээр шалгалт өгөх боломжтой юм.
Шалгалтыг ерөнхий мэдлэг, ур чадварын түвшин, мэдлэг, хандлага, зан үйл тогтоох гэсэн шат дараалалтай авах аж.
Б.Батчимэг