Тоглолтын бөмбөгийг дурсгал болгон үлдээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонгол Улсын гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэн агсны нэрэмжит 11 дэхь удаагийн тэмцээний тоглолтын бөмбөг Дундговь аймагт дурсгал болон үлдлээ.
Монголын Волейболын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц. Бат- Энх тэмцээний шагналыг гардуулах үеэр, Монгол орны өнцөг булан бүрээс зорин ирсэн 800 шахам тамирчин хүүхдүүдийн инээд баясал, амжилтын уухай шингэсэн энэ бөмбөгийг волейболын спортын ууган гавъяат дасгалжуулагчийг төрүүлсэн төрөлх нутагт нь дурсган үлдээж буйг онцлоод тэмцээний турш тамирчдын гарт эргэлдсэн алаг бөмбөгийг Засаг дарга О. Бат- Эрдэнэд гардуулсан юм.
Мөн тэмцээнд амжилтаар магнайлан алт, мөнгө, хүрэл медаль зүүсэн багуудад тус бүрт нь волейболын гурван бөмбөгийг бэлэглэж, амжилтыг нь мялаав.
Т. Отгонтуяа