АРХАНГАЙ: Орон нутгийн төсвийн орлогыг 14.9 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-29 20:45:55

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний 6 сард аймгийн төсөвт 28.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 38.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 33.8 хувиар давуулан биелүүлсэн байна.


Орон нутгийн төсвийн орлогод 13.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 15.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 14.9 хувиар давуулан биелүүлжээ.


Аймгийн төсвийн орлогын 60.4 хувийг тусламжийн орлогоор, 34.9 хувийг татварын орлогоор, 4.6 хувийг татварын бус орлогоор бүрдүүлсэн байна.

 

Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа, ажил үйлчилгээний зардлын хэмжээ 20.8 тэрбум төгрөг байгаагийн 44.2 хувийг цалин хөлсөнд, 5.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 50.3 хувийг бараа, ажил үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.

相关新闻