Америкийн сонгуультай холбоотойгоор Канадын Цагаачлалын яамны цахим хуудас ачааллаа дийлэхгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх урьдчилсан мэдээлэлтэй холбоотойгоор Канадын Цагаачлал, дүрвэгчид болон иргэний харьяаллын яамны албан ёсны цахим хуудас ачааллаа дийлэхээ больжээ.
Урьдчилсан байдлаар, ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас /БНН/ нэр дэвшигч Дональд Трамп төлөөлөн сонгогчдын 254 саналыг аваад байгаа бол түүний өрсөлдөгч болох Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 215 санал аваад байна. Нийт дүнгээр ялалт байгуулахын тулд төлөөлөн сонгогчдын наад зах нь 270 саналыг авсан байх шаардлагатай.
Сонгуулийн урьдчилсан мэдээлэлтэй холбоотойгоор Канадын Цагаачлалын яамны цахим хуудас ачааллаа дийлэхгүй болжээ.
Сонгуулийн өдрийг хүртэл явагдсан кампанит ажлын явцад, ялангуяа өнгөрсөн гуравдугаар сард Д.Трамп БНН-аас нэр дэвших нь тодорхой болсны дараа “Google” хайлтын системээр "How to move to Canada" буюу “Канад руу хэрхэн яаж очих вэ?” гэсэн түлхүүр үгээр АНУ-ын интернэт хэрэглэгчид хайлт хийх нь эрс нэмэгджээ.
2004 онд Ерөнхийлөгч асан Жорж Буш улиран сонгогдоход мөн дээрхтэй адил тус яамны цахим хуудасны хандалт эрс нэмэгдэж байсан ажээ.
Г.Доржханд