Пенальтийн бус гоолын тоогоор Месси тэргүүлж эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 21. /ТАСС/. АНУ-ын “Интер Майами” багт тоглож буй Аргентины довтлогч Лионел Месси пенальтийг тооцохгүйгээр оруулсан гоолын тоогоор Саудын Арабын “Аль-Насра” багийн португал довтлогч Криштиану Роналдуг гүйцжээ.
Хойд Америкийн хөл бөмбөгийн
үндсэн лигийн /MLS/ аварга шалгаруулах тэмцээний "Нью-Йорк Ред Буллз"
багтай хийсэн тоглолтын явцад өрсөлдөгч багийн талбайд хоёр гоол оруулснаар
Мессигийн тамирчны замналынхаа хугацаанд оруулсан гоолын тоо 874-д хүрчээ. Үүнээс
764 гоол нь пенальтийн бус гоол юм.
Харин Роналду нийт 938 гоол
оруулснаас 175-ыг нь 11 м-ийн торгуулийн цохилтоор оруулжээ.
Мэргэжлийн тамирчны замналын
хугацаанд одоогийн байдлаар Месси 1114 тоглолтод, Роналду 1281 тоглолтод тус
тус оролцоод байна.
Сонирхуулахад, Месси сүүлийн 7
тоглолтод 6 удаа дубль хийсэн ба MLS лигийн түүхэнд таван тоглолтод дараалан дубль хийсэн анхны
тоглогч боллоо.
Роналду, Месси нар хөл бөмбөгийн
түүхэн дэх шилдэг довтлогчдын жагсаалтад эхний хоёр байрыг эзэлж байна.