Дэлхийн хүн амын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оныг долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Энэ онд дэлхийн хүн амын өдрийг “залуучуудын эрх, сонголтыг дэмжих” уриан дор тэмдэглэж байна.
Энэхүү уриа нь дэлхийн хүн амын дийлэнх хувийг эзэлж буй залуусын эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, нийгмийн оролцоо зэрэг амьдралын чухал салбаруудад тэгш боломж бүрдүүлэхийг уриалж буй.
Эл өдрийг 1989 онд НҮБ-ын Хүн амын сан санаачлан бий болгосон бөгөөд дэлхийн хүн ам, хөгжил, нийгмийн тэгш байдал, тогтвортой байдлын асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой олон улсын өдөр юм.
Ташрамд дурдахад, 1987 оны долоодугаар сарын 11-нд дэлхийн хүн ам 5 тэрбумд хүрсэн гэж тооцоолсноор энэ өдөр түүхэн онцлогтой бөгөөд 2025 оны байдлаар дэлхийн хүн ам 8.1 тэрбумд ойртож байгаа гэж тооцоолж байна.
Мөн Монгол Улс залуучуудын
хөгжил, эрхийг дэмжих олон нийтийн үйл ажиллагаа, хэлэлцүүлгүүд өрнүүлж, залуу
үеийн оролцоог бодит ажил болгох алхмуудыг хийж байгаа аж.