СҮХБААТАР: Сумын наадам...

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-07-05 14:24:58

Баруун-Урт, 2025 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сумдын үндэсний баяр наадам нартай, хуртай өргөн дэлгэр болж байна.


Долоодугаар сарын 4,5-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумын баяр наадам болж байгаа бол бусад сум тэгш ойтой. Тодруулбал, энэ сарын 17,18-нд Түвшинширээ, Халзан, Асгат сумын 100 жил, 20,21-нд Баяндэлгэр, Дарьганга, Онгон сумын 100, Наран сумын 70 жилийн ойн баяр наадам болно.


Харин аймгийн баяр наадам долоодугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болох юм.