Клубүүдийн ДАШТ: "Флуминенсе" баг хамгийн түрүүнд хагас шигшээд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар
сарын 5. /ТАСС/. АНУ-д болж буй клубүүдийн ДАШТ-ий шөвгийн 8-ын эхний тоглолтод
Бразилын "Флуминенсе" баг Саудын Арабын “Аль-Хилал” багийг 2:1
харьцаагаар хожсоноор хамгийн түрүүнд хагас шигшээд шалгарлаа.
Флорида муж улсын Орландо хотод болсон уг тоглолтын 40 дэх минутанд Бразилын багийн Матеус Мартинелли, 70 дахь минутанд Эркулес нар гоолдсон бол “Аль-Хилал”-д тоглодог бразил довтлогч Маркос Леонардо 51 дэх минутанд гоол оруулсан байна.
Тоглолт эхлэхийн өмнө хөлбөмбөгчид, хөгжөөн дэмжигчид автомашины
ослоор амиа алдсан “Ливерпүүл” баг ба Португалын шигшээ багийн тоглогч Диогу
Жотагийн дурсгалыг хүндэтгэж нэг минут дуугүй зогслоо.
Одоо хагас шигшээд "Флуминенсе"
баг Бразилын “Палмейрас”, Английн “Челси” багуудын хожсонтой нь тоглоно. Бразилчууд шөвгийн 16-д Аваргуудын лигийн
финалд шалгарсан Италийн “Интер” багийг 2:0-ээр хожсон бол “Аль-Хилал” баг
Английн “Манчестер Сити”-г нэмэлт цагт 4:3-аар хожсон билээ.