ЦЕГ-ын шалгалтын комисс Аймгийн удирдлагуудтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-08 14:58:12

Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн “Цэргийн гавъяаны одон”-т Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үнэлгээ тавихаар ЦЕГ-ын дарга, туслах комиссар Ч.Болдбаатараар  ахлуулсан 8 гишүүнтэй шалгалтын комисс Ховд аймагт ажиллаж байна.    

Тус шалгалтын комисс 11 сарын 07-ны өдөр Аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон  албаны бусад хүмүүстэй уулзаж шалгалтын үйл явц, үр дүнгийн тухай танилцуулж санал бодлоо солилцлоо.   

Комиссын ахлагч ЦЕГ-ын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар шалгалтыг 2 үе шаттайгаар явуулсан бөгөөд Төлөвлөлт,  Зохион байгуулалт, Эрүүгийн цагдаа, Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах, Нийтийн хэв журам хамгаалах, Замын цагдаа, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг, Шүүх, Шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсэг, Булган сумын цагдаагийн хэлтэс, Мянгад сумын цагдаагийн тасгууд болон цагдаагийн 211 албан хаагчийн ажлыг  шалгасан тухай илтгэсэн юм.

Мөн Ховд аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 09 сарын байдлаар бүртгэгдэх үедээ  сэжигтнээр  тооцогдож зохих этгээд нь тогтоогдоогүй 82 хэрэг бүртгэгдсэнээс 53 хэргийг  нөхөн илрүүлсэн. Гэмт хэргийн илрүүлэлт 64.6 хувьтай байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 1.5 хувиар өссөн үзүүлэлттэй юм. Түүнчлэн 09 сарын байдлаар  291 гэмт хэрэг  бүртгэгдсэн нь  өмнөх оноос 94 хэргээр буюу 24.4 хувиар  буурсан байна.

Энэ нь Ховд аймгийн Цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг xангах үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаагийн илэрэл гэдгийг шалгалтын комисс онцлов.    

Цагдаагийн ерөнхий газар  жил бүр  төлөвлөгөө  гаргаж  орон нутгийн  цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны  түвшинг  тогтоох  үзлэг  шалгалт  зохион  байгуулдаг.  Нэг аймагт  3 жилд нэг удаагийн ерөнхий шалгалт  явуулдаг.

А.Бямбасүрэн

相关新闻