Боксын дэлхийн аварга бүр 1 сая долларын шагнал хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-03 08:56:08

МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 2. /ТАСС/. Гурван жилийн дараа 2028 онд болох боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналын сан 25 сая ам.долларт хүрнэ гэж Олон улсын боксын холбооны /IBA/ ерөнхийлөгч Умар Кремлев мэдэгдлээ.


Тэрбээр лхагва гарагт Истанбул хотод болсон IBA Golden Era хэвлэлийн хурлын үеэр энэ мэдэгдлийг хийжээ.


“Сонирхогчдын боксын ДАШТ-ий шагналын сан 5 сая ам.доллар байгаа бол 2028 онд 25 сая долларт хүрснээр жин тус бүрийн дэлхийн аварга 1 сая ам.долларын мөнгөн шагнал авах боломжтой болно. Мөн дөрөв, тавдугаар байрт шалгарсан боксчдод мөнгөн шагнал олгоно. Цаашдаа ДАШТ гурван жилд тутамд бус харин хоёр жил тутамд зохион байгуулагдана” гэж У.Кремлев хэллээ.


Энэ оны ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсад болно.


Уг тэмцээн хамгийн сүүлд 2023 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж, 107 улсын 538 боксчин 13 жинд оролцсон юм. Тэмцээний шагналын сан нь 5,2 сая ам.доллар байв. 

相关新闻