“Дээлтэй монгол” наадам энэ сарын 8-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-02 11:05:46

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй монгол” наадмыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 8-нд зохион байгуулна.


19 дэх удаагаа болж буй наадмаар шилдэг дүүрэг, аж ахуй нэгж, дээл урлаач, үндэсний хувцастай гадаад оролцогчийг тодруулах юм. Түүнчлэн хамгийн сайхан дээлтэй гэр бүл, оролцогч, хүүхдийг шалгаруулж, урамшуулна.


Энэ үеэр үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн хүүхэд залуучуудад зориулсан орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт болох аж. 

相关新闻