Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд санал бодлоо солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР“Бид эрхээ эдэлж баялгаа бүтээнэ” хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүдийн чуулган боллоо. Баянхонгор аймгийн ХБХЭЭХолбоо ТББ-аас жил бүр тус уулзалтыг зохион байгуулдаг болоод байгаа юм.
Тус чуулган нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, эхчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар ярилцах, орон нутгийн удирдлагуудад хүргэх, мэдээлэл түгээх, өөрийн хийсэн бүтээлээ сурталчлах зорилготой бөгөөд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс хамтран зохион байгуулжээ.
Чуулганд аймгийн НБХ-ийн дарга Г.Батбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Дуламсүрэн НБХ-ийн мэргэжилтэн В.Наранчимэг болон бусад холбогдох салбарын мэргэжилтнүүд хүрэлцэн ирж хөгжлийн бэрхшээлтэй хүний болон тэдний гэр бүлийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Мөн үеэр чуулган оролцож буй ээжүүд ажил хөдөлмөр эрхлэх боломж хомс байдгаа, байнгын орлогын ямар эх үүсвэр байж болох талаар чухалчлан ярьж байв.
Чуулганы төгсгөлд ХБХХТ-ийн үйл ажиллагаанд ажил үйлсээрээ манлайлсан зарим ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд тус төвийн сурагчид чуулганд орлцогчдод өөрсдийн бэлтгэсэн урлагийн тоглолтоо сонирхууллаа.
Б.Мөнхзул