СЭЛЭНГЭ: Ойрын өдрүүдэд 37 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-24 14:36:40

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар +30 давж халж, зарим сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул аянга, цахилгаан, мөндөр, наршилт, гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 

Өнөөдрийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +16+21 градус, өдөртөө +30+37 градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар орчмоор солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Агаарын температур шөнөдөө +19+21 градус, өдөртөө +33+37 градус дулаан байна.

 

6 дугаар сарын 25-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 25, 26, 29-нд ихэнх сумын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +14+19 градус, өдөртөө +31+37 градус дулаан байна.

相关新闻