СЭЛЭНГЭ: Түнхэл тосгонд Гал унтраах, аврах 88 дугаар анги байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-24 11:41:30

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд Гал унтраах, аврах 88 дугаар ангийг байгуулна.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал сумын Түнхэл тосгонд шинээр байгуулж байгаа 32 алба хаагчтай, Гал унтраах, аврах 88 дугаар ангийн газрын асуудлыг эцэслэн шийдвэрлэж өглөө.

 

Мөн алба хаагчдын амьдрах байр, нэмэлтээр 2 машины гараашийн асуудлыг давхар шийдсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь Монгол Улсын хамгийн олон хүн амтай, хамгийн том сум гэдгээрээ онцлогтой. Мандал суманд 130-аад мянган хүн амьдарч, аж төрж байна.

 

Мандал сум нь Хэрх, Түнхэл гэсэн 2 тосгонтой. Түнхэл тосгоны хувьд сумын төвөөсөө 40 км зайд, Нийслэл хотоос 130 км-т байрладаг. Нийт 900 гаруй өрхтэй, 3100 гаруй хүн амтай томоохон сумын дайтай тосгон юм.

 

Энд Монголын төмөр замын өртөө байрладаг. 4 талдаа уулаар хүрээлэгдсэн, Хараа гол дагуу оршдог тосгон юм.

 

Тус тосгон нь ой мод элбэгтэй учраас ойн түймэр, ахуйн гал түймрийн осол гарахад гал унтраах байгууллага байхгүй учраас, сумын төвөөсөө дуудахад цаг алдах эрсдэл их байдаг учраас ийн дээрх ангийг байгуулж байгаа юм.

相关新闻